Бонд буюу өрийн бичиг нь хөрөнгө оруулалтын өгөөжөө өгөх хэдий ч өөрөө өөрийгөө буцааж төлөх ёстой санхүүжилтийн нэг хэлбэр. Манай улс олон улсын зах зээлд 7 удаа бонд гаргаж байсан. Үүнээс зөвхөн Чингис бондоор төсөл хөтөлбөр санхүүжүүлж байсан бол бусдаар нь төсвийн алдагдлыг нөхөж өмнөх бондуудыг дахин санхүүжүүлсээр иржээ. Самурай, Гэрэгэ, Евро, Хуралдай, Сенчури гээд 6 бондын эргэн төлөлт шил даран хүлээгдэж буй бөгөөд сүржин нэртэй эдгээр бондууд та бидний амьдралд, улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулсан уу? Эргэн төлөгдөх учиртай урт хугацааны өрийн бичиг буюу бонд гаргаснаар зорьсондоо хүрсэн үү, өгөөжийг нь бид хэзээ хүртэх бол? Энэ талаар тоймч Г.Байгаль дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.