Монголын төр хүүхдийн гар цайлгахаас татгалзаж хүүхдийг ялгаварлан гадуурхаж байна. Хүүхдийн нүдийг горьдоож болдоггүй л гэдэгсэн. Хүүхдийн тэтгэмжийн систем улс оронд харилцан адилгүй ч дэлхийн бүх оронд байдаг. Австрали улс жилд $3613, Герман, Австри улс $2530, Японд $ 510 долларыг хүүхдэд өгдөг. Цахимжсан үндэстэн боллоо гэж бодож суутал хүүхдийн 100 мянган төгрөгнөөс болж эглээс эгэл амьдралтай, нууж хаасан хөрөнгөгүй олон хүн амжиргааны дээд түвшнийх болж, хороогоороо орох, ТҮЦ машинд дугаарлаж, мэдээллээ цаасан дээр хэвлүүлэх бужигнаан үүслээ...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.