Манай улс 2022 онд 16 мянган тонн мах экспортолжээ

Монгол Улсын 43 аж ахуйн нэгж 2022 онд Казакстан, Хятад, Орос, Киргизстан, Узбекстан, Япон, Хонгконг, Вьетнам, Иран, Катар, Азербайжан улс руу мах экспортолжээ. Адууны мах 6.9, бог малын түүхий мах 3.9, үхрийн түүхий мах 0.1 дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 4.9, малын дайвар бүтээгдэхүүн 0.2 мянган тонн буюу нийт 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортолсон байна. 

Мөн 31 мянган толгой малыг амьдаар нь экспортолжээ. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн амьдаар экспортолж буй малынэ тоо толгой нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар өдөрт дунджаар 1.1 мянган толгой малыг амьдаар нь экспортолж байгаа ажээ. Манай улс жилд 8-25 сая толгой мал экспортлох боломжтой гэж үздэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 16 тонн мах арай чдээ! Зүгээр захын авгайчууд биш үйлдвэрүүд биздээ?

    0 0 Хариу бичих