2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,086.2 тэрбум төгрөгийн Хөгжлийн банканд эргэн төлөгджээ. Үүнээс 731.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.

Хөгжлийн банк 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 797.7 тэрбум төгрөгийн, 70.6 хувь нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.