Уг нь татвар бол ухаантнуудын бодож олсон хийгээд төр нь ард түмэндээ үйлчилгээ үзүүлэхийн тулд хэрэглэдэг арга механизм. Гэтэл Монголд энэ бүхэн урвуугаараа нэгэнт эргэжээ. Татвар гэгч нь тэнэгүүдийн бодож олсон дээрэм болж хувираад, төрд шургалсан хэдэн хулгайч, худалч нөхдийг тэтгэж тэжээхийн төлөө түмэн олны халаасыг суйлдаг арга хэрэгсэл хэмээгдэхэд хүрчээ.

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 543 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаараас онцлох сэдвийг танилцуулъя.