Б.Баттөмөр: Э.Бат-Амгалан гишүүн "Би архи уудаггүй" гэж хэлсэн. Уусныг нь нотлох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өчигдөр Байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдаж заналхийлсэн тухай мэдээлэл гарсан. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ талаар сэтгүүлчид тодруулахад "Э.Бат-Амгалан гишүүн "Би архи уудаггүй" гэж надад хэлсэн. Тиймээс архи уусан гэдгийг нь нотлох хэрэгтэй. Хэрэв уусан байвал Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос арга хэмжээ авна. Сануулах, уучлалт гуйхыг шаардах, цалингийнх нь 20 хувиар торгох гэсэн гурван арга хэмжээнээс нэгийг нь сонгож хариуцлага тооцно. Б.Пүрэвдорж гишүүнтэй уулзаж юу болсон талаар бас асууна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нотлоод байх юу байна.Хуралд чинь Пүрэвдорж ганцаараа байгаагүй биздээ.Хамгаалах гээд байх хэрэггүй шууд л арга хэмжээ аваач.

    0 0 Хариу бичих