Өвлийн улиралд айл бүрд өөх тосны хэрэглээ нэмэгддэг. Хэт их өөх тостой хоол идэх нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг. Иймд холестерины хэмжээгээ хянаж судас хатуурах, цусны даралт ихсэх, таргалалт зэрэг эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.
Холестерин
Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах ханасан өөх, тос бөгөөд цусан дахь хэвийн хэмжээ нь 200 мг юм. Хүн өдөрт 300 мг-аас ихгүй холестериныг хүнсээр авах ёстой. Цусан дахь холестерин бэлгийн, бөөрний дээд булчирхайн гормон, Д амин дэм, хоол боловсруулахад оролцдог цөсний хүчлийг бий болгоход оролцдог.
Холестерин хоёр төрөл байдаг:
Цусны холестериныг хэрхэн бууруулах вэ?
Шинжилгээгээр холестерины хэмжээ их гарсан бол ханасан өөх тос ихтэй хүнс болох үхэр, хонины мах, цөцгийн тос, өрөм, цөцгий, бяслаг, транс тос, тослогийг бууруулах хэрэгтэй. Улмаар загас, тахианы мах, тослог багатай сүү, тараг, эрдэнэшиш, наранцэцэг, буурцгийн тосыг хоолондоо хэрэглэх нь зүйтэй. Мөн чидуны, рапсын, гүнждийн тос, авокадо, самар, самрын тос нь цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг.
Хэт их өндөг идэх хэрэггүй
Өндөгний шар нь холестерин агуулдаг. Иймд өндгийг долоо хоногт гурваас илүүг хэрэглэхгүй байх, эсвэл цагааныг нь чөлөөтэй хэрэглэж болно.
Биеийн жингээ хянах
Биеийн жин 0,5 кг-аар нэмэгдэх бүрд холестерины хэмжээ хоёр дахин ихсэж байдаг. Хоолны дэглэм барихдаа 2/3 нь жимс, ногоо, үр тариа, 1/3 нь мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой.
Жимс, жимсгэнийн хэрэглээ
Жимсэнд мөн пектин байдаг. Олон төрлийн жимс идэх нь ашигтай. Жишээ нь өдөрт тал жүрж өглөө идсэн бол бага үдэд 1 алим, үдийн хоолонд тал апельсин идэхэд холестериныг мэдэгдэхүйц бууруулна. Мөн эслэг, хивэг, арвайн гурил, үр тариа хэрэглэх нь пектинээс гадна холестерины эсрэг үйлчилдэг.
Холестерийг бууруулах дадал: