Өвлийн улиралд тохирох идээ ундаа

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм. Өвлийн улирал амтлаг, исгэлэн, давстай хоол, үхрийн мах, цагаа, тослог хоол иднэ. Хоол унд багадвал тамир муудна. Бүлээн чанартай голдуу амьтны гаралтай хонь, үхэр, адууны мах, бурам, тос, давсалсан ногоо зэргийг идвэл зохимжтой. Түүнчлэн даарахаас сэргийлж, гэр орноо дулаан байлгаж, дулаан хувцаславал зохино.

Гуя, шилбээ дарсан дулаан хувцас, өвдөг, шагайнаас дээгүүр давсан гутал, үргэлж малгай өмсөж даарахгүй байх хэрэгтэй. Гүнжид болон үрийн тосоор биедээ иллэг хийж болно гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)