Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ. Хатгалгаа өвчнөөс хүүхдээ сэргийлэхийн тулд зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллох нь чухал.
Хатгалгаагаар өвчлөх эрсдэл:
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:
Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал уушгины хатгалгаа гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрд өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй.