Пелегийн амьдрал гэрэл зурагт

 

Домогт хөлбөмбөгчин Пеле нас барсантай холбоотойгоор Бразилд гурав хоногийн гашуудал зарлаад байна. Дэлхийд Бразил нэрийг нээж хөлбөмбөгийг урлаг, баяр баясгалан болгосон Пелегийн амьдралын түүхийг гэрэл зургаар өгүүлэхэд.

Эдсон Арантес до Насименто буюу Пеле 1940 онд Бразилын Минас-Жерайс мужийн Трес Корасоес тосгонд төрсөн. Эцэг эх нь түүнийг зохион бүтээгч Томас Эдисоны нэрээр нэрлэхийг хүссэн ч албан ёсны бичиг баримт дээр Эдсон хэмээн буруу галиглаж бичигджээ.

Түүний эцэг Жоау Рамос до Насименто нь Дондиньо нэрээр алдаршсан авьяаслаг хөлбөмбөгчин байсан ч өвдөгний бэртэл нь түүний карьерт цэг тавьж, гэр бүл нь ядууралд оржээ. Долоон настайгаасаа эхлэн Пеле гуталчны туслахаар хагас цагаар ажиллаж эхэлсэн гэдэг. 

Пеле 1958 оны ДАШТ-д Парагвайн хаалганд гоол оруулсны дараа. 

1958 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 настайдаа оролцож хамгийн залуу хөлбөмбөгчин болсноос хойш Пелегийн нэр алдар түгэж эхлэв. 

1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Шведийн эсрэг Бразилын тав дахь гоолыг оруулсны дараа гараа даллаж буй Пеле. 

Шведийг 5:2-оор хожсоны дараа хаалгач Жилмар дос Сантос Невесийн мөрийг дэрлэн уйлж буй Пеле.

Италийн чинээлэг клубууд түүнийг Бразилаас холдуулахыг оролдож, Сантос клубт тэр үед урьд өмнө байгаагүй нэг сая доллар санал болгов. Гэвч 1961 онд Бразилийн ерөнхийлөгч Жанио Куадрос түүнийг "Экспортлох боломжгүй үндэсний баялаг" хэмээн зарласнаар хорин жил төрөлх клубтээ үлдсэн юм. 1960 онд Мальмо болон Бразилийн нөхөрсөг тоглолтын үеэр.

Пеле 1962 онд Чилид болсон ДАШТ-д оролцохоор ирэх хүртлээ Пеле дөрвөн жилд 426 тоглолтод оролцож, багийнхаа болон шигшээ багийнхаа төлөө 488 гоол оруулаад байв. Цавины бэртэл нь хоёр дахь тоглолтод сэдэрч, тэмцээний үлдсэн хэсэгт оролцох боломжгүй болжээ.

Пелег эзгүйд Гарринча тэргүүтэй Бразилын шигшээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Бразилийн шигшээ баг Чехословакийг 3:1-ээр хожсоны дараа Пеле Амарильдог тэвэрч буй мөч.

1966 онд Англид болсон дэлхийн аваргаас таван сарын өмнө Роземери дос Реис Чолбитой гэрлэлээ. Тэд бал сараараа Ром дахь Гэгээн Петрийн талбайд зочилж Пап лам VI Паултай уулзав.

ДАШТ-д Португалд 3:1-ээр хожигдсоны зэрэгцээ бэртсэн Пеле ууртайгаар талбайг орхин одов.

1969 онд 1000 дахь гоолын баяраа тэмдэглэв.

Пеле, Жаирзиньо нар 1970 онд дэлхийн аварга болсноо тэмдэглэж байна.

Английн хөлбөмбөгч Бобби Муртай цамцаа солилцох мөч.

1970 оны дэлхийн аварга үзэгчид телевизээр шууд үзсэн анхны тэмцээн. Телевизийн анхны өнгөт нэвтрүүлгээр Бразилын шигшээ багийн алтан шаргал цамц, цэнхэр шорт нь үзэгчдийг гайхшруулж байв. 

Охин Келли Кристина

1974 оны 10-р сард "Сантос"-ын төлөөх сүүлчийн тоглолтоо хийсэн боловч санхүүгийн хүндрэлд орсон тул зодог тайлж төвдөлгүй  Хойд Америкийн хөлбөмбөгийн лигт Нью-Йорк Космос багт тоглохоор очив. Цагаан ордонд Ерөнхийлөгч Никсонд бараалхав.

Гурван улиралд Нью-Йорк Космос багийн төлөө 111 тоглолтонд 65 гоол оруулж, 1977 оны Америкийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв.

Арилжааны үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн анхны хөлбөмбөгчдийн нэг Пеле өөрийн нэрээ патентжуулж, олон намтар судлаачтай хамтран ажилласан. 1981 онд "Escape to Victory." кинонд Сильвестр Сталлонетэй хамтран тоглолоо. 

Роналдогийн тэргүүлсэн Бразилын шигшээ 2002 оны дэлхийн аваргад түрүүлэх мөч. 

Хэзээ ч улс төрийн намын гишүүн байгаагүй ч Пеле 1995 онд Бразилын Спортын сайдаар томилогдсон бөгөөд 1998 онд Пелегийн хууль нэртэй баримт бичиг Конгрессоор батлагдсан. Энэхүү хууль авлигад идэгдсэн хөлбөмбөгийн клубуудыг цэгцлэх, тоглогчдод илүү чөлөөтэй зорчих эрх олгох зорилготой байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)