Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх амтлаг жор

Шинэ жилийн баярын ширээг амтат бялуугүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тэгвэл баярын ширээний гол амттан болох амтат бялуугаа хэрхэн гэрийн нөхцөлд хийх жорыг хүргэж байна.

Аарцтай бялуу хийх жор:

  • 1 аяга гурил
  • 2 ц.х хөөлгөгч
  • 2/3 аяга сүү
  • 125г (1/2 аяга) масло
  • 1/2 аяга элсэн чихэр
  • 2 өндөг
  • 500г аарц (чихэртэй 400г-н аарц би хийсэн)
  • 1/2 аяга элсэн чихэр (1/3 аяга)
  • 1 х.х каш

Хийх арга:

Хайлсан маслоо элсэн чихэртэй холин хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмэн сайтар хутгана. Гурил, хөөлгөгчөө нэмэн хутгана. Сүүгээ нэмэн жигд зуурмаг болтол сайтар хутгана. Өөр саванд элсэн чихрээ хийгээд өндгөө нэг нэгээр нь нэмэн сэвсийж хөөсөртөл хутгана. Аарц, кашаа нэмэн хутгана. Маслоор тосолж бэлдсэн хэвэнд эхлээд гурилан зуурмагаа хийнэ. Зуурмагийн голд аарцтай зуурмагаа жигд тараан хийнэ. Мөн бялуугаа жимс, үзмээр чимэглэж болно. Урьдчилан халаагаагүй зууханд 180*С-т 30-35 минут жигнэнэ. Ийнхүү болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатган шалгана. Чигчлүүрт наалдсан зүйлгүй хуурай гарч ирвэл болсонд тооцно.

Бяслагтай бялуу хийх жор:

  • 500 гр зөөлөн бяслаг
  • 120 гр элсэн чихэр
  • 3 хоолны халбага сүүн крем
  • 3 өндөг
  • 1 цайны халбага ваниллын охь

Доод бүрхүүлний орц:

4 хоолны халбага масло

2 хоолны халбага элсэн чихэр

400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг

Дээд бүрхүүлний орц:

500 мл цөцгий

1 1/2 хоолны халбага элсэн чихэр

1 цайны халбага ваниллын охь

Бэлтгэх арга:
Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холино. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой. Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ванилийн охио хийж дахин хутгана. Бэлэн болсон зуурмагийг түр амраагаад масло хайлуулаад, хоёр хоолны халбага элсэн чихрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн жигнэмгээ бага багаар нь хийж холино. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хивэнд жигд тараана. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хивэндээ хийгээд 350 градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө. Элсэн чихэр, цөцгий, ванилийн охь гурваа холиод хөргөсөн бялуу дээр тарааж 375 градуст 10 минут жигнэнэ. Бялуугаа гаргаад зургаан цаг хөргөгчид байлгасны дараа идэхэд бэлэн болно.

Сүүтэй бялуу хийх орц:

  • 200 грамм гурил
  • Хоёр халбага хөөлгөгч
  • Давс
  • Нэг аяга сүү
  • Нэг аяга сахар
  • Дөрвөн ширхэг өндөг
  • 170 грамм масло
  • Нэг халбага ваниль

Бэлтгэх арга:

Гурил, хөөлгөгч, давс гурваа хамт шигшинэ. Дараа нь өндөгний цагааныг хольж хөвсгөр болгоод, 100 грамм элсэн чихэр нэмээд, дахиад холино. Цөцгийн тосоо миксерээр бяцлаад элсэн чихэр нэмээд сайтар хутгаарай. Үүний дараа шигшсэн гурил сүүнээс бага багаар нэмээд хутгана. Харин үүний дараа ваниль нэмээд, хольсон өндөгний цагаанаа нэмээрэй. Листээ маслоор тослоод цаасаа дэвсэнэ. Зуурмагаа хувааж листэдээ тэнцүү хийгээд тэгшилж өгнө. 180С 25-30 минут шарна. Харин дараа нь крем болон жимсээр чимэглээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)