Жеймс Уэбб дуранд: Орчлонт ертөнцийн өнгө

 

Нэг жилийн өмнө Зул сарын баяраар хөөргөсөн Жеймс Уэбб сансрын дурангийн дэлхий рүү илгээсэн өндөр нягтаршил бүхий гайхамшигтай гэрэл зургуудаас хүргэж байна. Алдарт Хаббл дурангийн залгамжлагч шинэ технологийг бүтээхэд бүтэн 30 жил зарцуулсан юм. Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дурайн авайнуудаас хамгийн хүчирхэг нь  болох Жеймс Уэббд 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан.  Уг дуран авайгаар эрдэмтэд Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна амьдрал байх боломжтой гаргуудыг хайхад ашиглахаар төлөвлөж буй аж.

Тарантула мананцар: Дэлхийгээс 161,000 гэрлийн жилийн зайд орших олон мянган одод төрсөн газар 

6500 гэрлийн жилийн зайд орших Бүргэдийн мананцар

Манай гаргаас 7.6 мянга орчим гэрлийн жилийн зайд орших “Carina" одны ордод үүсэж буй энэ үзэгдлийг Сансар огторгуйн хад гэж нэрлэдэг. Хэт ягаан туяа, харвасан халуун залуу оддын салхины нөлөөгөөр ийм хөндий үүсдэг аж. Зургийн нэг талаас нөгөө тал хүртэл 15 гэрлийн жилийн зайтай. 

“Cartwheel” буюу тэрэгний дугуй галактик. Баруун талд харагдаж буй асар том галактикийг 1940-өөд онд Швейцарийн агуу одон орон судлаач Фриц Цвики нээсэн юм. Түүний дугуйны нарийн төвөгтэй бүтэц нь өөр галактиктай мөргөлдсөний үр дүн аж. Диаметр нь ойролцоогоор 145,000 гэрлийн жил байдаг.

Далайн ван гараг. Жеймс Уэбб зөвхөн орчлонт ертөнцийг чиглэхгүй манай нарны аймгийг ч тольдоно.

1350 гэрлийн жилийн зайд орших Орион бол тэнгэрийн хамгийн танил бүсүүдийн нэг юм.

Диморфос мөргөлдсөний дараа. Энэ жил сансар судлалын түүхэнд нэгэн томоохон үйл явдал болсон нь дэлхийг солирын аюулаас хамгаалах DART системийг туршсан явдал билээ. Задгай сансарт 10 сар ниссэний эцэст уг аппарат Димофорс астероидыг амжилттай мөргөсөн бөгөөд энэ нь сансарт бага гарагийн тойрог замыг өөрчлөх анхны туршилт болсон. Диморфос астероид нь Дидимос нэртэй өөр нэгэн том астероидыг тойрон эргэдэг аж. Эрдэмтэд тус астероидуудыг сайн судалсан учир мөргөлдөөний дараа гарах өөрчлөлтийг ч гэсэн нарийн хэмжиж чадах аж.

Уэббын явуулсан хамгийн сонирхолтой зургуудын нэг болох "WR" буюу Вольф-Райетийн мөхөж буй том одны зураглал. Вольф-Райетууд сансарт үлэмж том хийн салхи үүсгэдэг. Зурагт дүрслэгдсэн тоосон бүрхүүлүүд гадагшаа 10 их наяд гаруй км үргэлжилнэ. Энэ нь дэлхий болон манай нарны хоорондох зайнаас 70,000 дахин их юм.

"Хий үзэгдлийн галактик" хочтой M74 гарагс дэлхийгээс 32 сая гэрлийн жилийн зайд Загасны ордонд оршдог. 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Yohhhh mini hamgin hairtai sedew Mini baih ystoi gazar ym shg sanagddg Oor yrtonts ogtorgui bol hair ym Nuderee harj uzesgelen goog n bishrehsen gdg bl mini tuilin moroodol

    0 0 Хариу бичих
  2. Үнэхээр гайхамшигтай

    1 0 Хариу бичих
  3. Янзын гоё зургууд байна

    1 0 Хариу бичих
  4. Hamgiin sonirholtoi sedviin neg,bainga orchlon ertontsiin tuhai vzdeg.

    2 0 Хариу бичих
  5. Алийн болгон нүүрс мүүрсний жижиг сажиг юм ярихав. Хэдүүлээ гоё галактик нтр гээд том том өөр сэдэв яримаар байна шд. Стрессээс жаахан ч гэсэн холдуулж өгсөнд баярлалаа

    5 1 Хариу бичих
    • Ок

      0 0
  6. Сайхан мэдээлэл байлаа баярлалаа

    3 0 Хариу бичих