"Эрдэнэс Монгол” ХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбогдуулж тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан бөгөөд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл өгнө.
Түүнчлэн Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийх үүрэг чиглэл өгсний дагуу ажил явагдаж байгаа" гэдгийг хэлэв.
Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан хуулиар төрийн өмчинд байгаа компаниудын 34 хувь буюу хяналтын багцыг олон нийтэд шилжүүлэх нь зөв гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа. Төрийн өмчинд байгаа аж ахуйн нэгж амжилттай ажиллаж чадахгүй байна гэдэг саналыг олон жилийн турш хэлж ирсэн. Тиймээс менежментийн оновчтой болгох ажил амжилттай эхэлж байгаа гэдгийг хэлмээр байна. 2023 он төрийн өмчийг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлсэн жил болох нь.
"Эрдэнэс Монгол" ХХК байгуулагдаад 15 жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бий болгож чадаагүй. Цаашдаа "Эрдэнэс Монгол" ХХК нь Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах компаниудын удирдлага менежментийг оновчтой болгох, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татан төвлөрүүлэх, иргэдэд хөгжих боломж бүрдүүлэх, цаашлаад Монгол Улсын баялагийн сан, хөгжлийн санг бий болгох чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулах томоохон компани юм. Тиймээс бүтэц, зохион байгуулалтыг нь шинээр хийж байгаа. Тус компанийг нийт 89 орон тоо, долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна. Тус компанид нийт 89 орон тоо бий. Тиймээс нийт 88 орон тоон дээр сонгон шалгаруулалтыг нээлттэй хийнэ. Цаашдаа төрөөс байгуулагдаж байгаа бүтэц, зохион байгуулалтын хувьд аль болох дарга гэх нэршлээс татгалзах ёстой гэх зорилготой байгаа. Дарга гэхээр л тусгай хангамж шаарддаг, бусдаас илүү давуу эрх эдлэх боломж бүрддэг. Тиймээс дарга гэх ойлголтыг халж байгаа. Тиймээс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн долоон газрын долоон ахлах менежер болон долоон менежерийн орон тоо шаардлагатай. Мөн 74 мэргэжилтэн ажиллах шаардлагатай. Тиймээс эдгээр 88 ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлнэ. Ажлын байр нь үлдэж байгаа хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Ажлын байрны шаардлага бий болсон. Нэгдүгээр сарын 2-16-нд сонгон шалгаруулалтын бүртгэл явуулна. 20-нд тестийн шалгалт авна. 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулна.
Ажлын байрны шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлтэй
- Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
- Менежер нь улсад 5-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан байх
- Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд үндэслэн явуулна" гэв.
DR UROLOGIST 2023/01/27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
0 0 Хариу бичихИргэн 2022/12/26
Сонгон шалгаруулалт нэртэй болохоос бусад нь бүгд хуучинаараа л байгаа.Хэн тэнцэх нь ч тодорхой л байгаа.Нэр төдий арга хэмжээ авсан болж байгаа царай нь .
0 0 Хариу бичихZochin 2022/12/26
Odoo bolson hoino. Tsaanaa hiih hulgai n ih bga
0 0 Хариу бичихшинэ залуу 2022/12/25
Чи одоо больмоор юм, дараагийн хулгайч нараа тавих гэж байна шүү дээ.
0 0 Хариу бичихЗочин 2022/12/25
Зүв зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа түмний нэгүүдээ халаад 2-р ээлж хоолондоо орохнээдээ… удирдлагууд ч яахав
0 0 Хариу бичихшаа2 2022/12/23
Аль хэдийн 88 нэрс нь гарчихсан байгаа шдээ.
2 0 Хариу бичихZochin 2022/12/23
Гүйцэтгэх захирлыг 2 сарын өмнө ч билүү сонгон шалгаруулна, гадны хүнээр удирдуулна гээд мэдэгдээд бсан биз дээ
1 0 Хариу бичихЗочин 2022/12/23
Ahiad baahan hoolond Orj chadaagui humuusee shahah ni dee kkk jujig2
2 0 Хариу бичихЗочин 2022/12/23
одоо ажилаа хийж бгаа хүмүүс яахаараа ажлаасаа чөлөөлөгдөх болчихов. далимдуулах юм аа
0 0 Хариу бичихЗочин 2022/12/23
2 r eelj hoolondoo yu
0 0 Хариу бичихZochin 2022/12/23
Songon shalgaruulalt gj yamar jyjig boldgiig bygd l medej bgaa shyy dee. ETT-g tolgoi company bolokh EMGL-oor damjuulan udirdakh dald sanaagaa kheregjyylj ekhelj baikh shig bna. Odoo EMGL-d bygd ene nukhriig doloodog nukhdyyd ochin. Oulgomjtoi.
2 0 Хариу бичихZochin 2022/12/23
Наранцогт гээд дахиад л Хүрэлбаатрын хүн сангийн яамны төрийн нарийн бсан ингнж томилоод бхаар яаж хулгай тасрах вэ?????? Цэвэр хүн томилсон уууу
2 0 Хариу бичих