Их Британийн Экологийн Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг "Экологийн зураг авалт" уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын экологчид болон оюутнуудын ирүүлсэн шилдэг зургуудаас түүвэрлэн хүргэж байна.

Тэргүүн байр: “Сүүдэр дэх гэрэл”

Хелена модны мэлхийн гялалзсан алтан нүд нь харанхуйг нэвт гэрэлтдэг.

Гэрэл зураг: Роберто Гарсиа Роа/BES

Дэд байр-Ирвэсийн дайралт!

Ирвэс өдрийн цагаар ан хийдэггүй ч үр зулзага нь өлссөн тохиолдолд буцах замгүй.  Гэрэл зураг: Питер Хадсон/BES

Оюутны шилдэг бүтээл– Шумбалт

АНУ-ын Орегон мужийн Каннон далайн эрэг дээрх Халзан бүргэд хадны оройгоос шүүрэн авлаа. Гэрэл зураг: Сэм Эберхард/BES

Экосистемийн ялагч-Тулаан

Гэрэл зурагчин Лобон-Ровира:  Хоёр түрэмгий зүйл амьд үлдэхийн төлөөх уралдаанд зам хөндлөн гардаг нь утопи биш гэж үү? Флорида дахь гэрийн маань арын хашаанд галт шоргоолжны арми гэрийн gecko (Hemidactylus mabouia)-г хөдөлгөөнгүй болгож, устгаж, алга болоход хүргэж байгааг олж харахад ийм л зүйл тохиолдсон.

Хүмүүс ба байгаль – Шинэ хуванцар гэр

Хуурай газрын даяанч хавч Индонезийн Пулау Бангка далайн эрэг дээр шинэ байшин олжээ. Гэрэл зураг: Andreas Eich/BES

Зураглал- Зэрлэг сувд

Алтан судалтай саламандра нь усны бохирдолд хамгийн өртөмтгий төрөл зүйлийн нэг. Хадны ёроолын цэвэр ус урсдаг агуй, хагаралд үрждэг бөгөөд нэг эмэгчин нөхөн үржихүйн улиралд 500 гаруй өндөг тавьж, ханыг амьд сувдаар бүрхэж чадна. Гэрэл зураг: Хавьер Лобон-Ровира/BES

Экологийн урлал - "Bubble Bath"

Финландын Тампере хотын ойролцоох нууранд хөвөх эвэрт бор шувуу (Podiceps auritus) Гэрэл зураг: Alwin Hardenbol/BES

Судалгаа шинжилгээ – Фижи дэх усан доорх судалгаа

Шумбагчид загасгүй хадыг судлахаар усан дор тор суулгаж байна. Гэрэл зураг: Andreas Eich/BES