Иран улсад гивлүүр зүүгээгүй зургаа инстаграм хуудаснаа нийтэлсэн загвар өмсөгчдөд хэрэг үүсгэж баривчилжээ. Тэднийг исламын шашинг хүндэтгэсэнгүй хэмээн буруутгажээ. Одоогоор исламын шашинг дорд үзэж, барууны соёлыг сурталчилсан хэргээр 59 гэрэл зурагчин, 58 загвар өмсөгч, 51 загварын агентлагийн менежерийг саатуулан хориод байгаа аж. Тэдний нэг загвар өмсөгч Элам Араб нь хуримын даашинзтай зургаараа олон улсад алдартай юм.
Иран улсад фэйсбүүк, твиттерийг хаасан учраас тус улсын иргэд олон нийтийн сүлжээнээс инстаграмыг голдуу ашигладаг юм. 80 сая хүн амтай Иран улсын 20 хувь нь инстаграм ашигладаг ажээ.
Дашрамд дурдахад, одоогоос хоёр жилийн өмнө ираны хэсэг загвар өмсөгч залуус инстаграм хуудаснаа “Pharrell Williams-Happy” дуун дээр бүжиглэж буй бичлэгээ хийснээс болж баривчлагдаж байжээ.
