Х.Нямбаатар: Жагсагчдын тавьж байгаа зарим шаардлага ойлгомжгүй байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НямбаатарЖагсагчид дараах гурван шаардлагыг тавьж байгаа. Нэгт, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж буй. Хоёрт, нүүрсний хулгайд оролцсон хүмүүст 15 жилийн ял өгөөд хөрөнгийг нь улсын орлого болгохыг шаардаж байгаа. Гуравт, цар тахлын үеийн төсвийг ил тод болгох шаардлага тавьж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын үеийн төсвийг ил тод болгох асуудлыг Шадар сайд С. Амарсайханд даалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр, олон улсын байгуулагын зээл тусламжийн мөнгөөр цар тахлын үед зарцуулсан бүхий л зардлуудыг олон нийтэд ил болгохыг даалгасан. С.Амарсайхан сайд ирэх долоо хоногт олон нийтэд, ил тод байршуулах үүрэг хүлээсэн.

Нөгөө хоёр шаардлагын тухайд зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байж олон нийтэд ил тод болгох асуудал. Монгол Улсын Үндсэн хуулиар хууль дээдлэх ёс төрийн үйл ажиллагааны үндэс хэмээн зарласан. Тиймээс энэ зарчмын дагуу, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байж олон нийтэд ил болгох боломжтой. Жагсагчдын тавьж байгаа хоёр дахь шаардлага их ойлгомжгүй. 15 жилийн ялыг хэн, хэнд , яаж оногдуулах нь ойлгомжгүй. Ял оногдуулах, хөрөнгө хураах асуудал бол шүүх эрх мэдлийн асуудал. Уг нь үүнийг жагсагчдад тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Ёстой үнэн яагаад ч хошин шогийн салбадай цогтоо гэгч хятад шиг явж байгаа нь хүртэл би хужаа шүү гээд байх шиг нөхөр жагсаалын эхэнд хошуучилж гүйгээд дадагнаад байгаа юм хэн түүнийг гүйгээд байгаан ямар ч мэдлэг алга марсайтал инээгээд төрөөр тоглоол ИХ-ын гишүүн агсан Оюунгэрэлээс зөвлөгөө аваад явж байна гэнээ тэхээр хэн нэгнээс мөнгө авчээ энэ НОХОЙ харин хэний нохой вэ

    0 0 Хариу бичих
  2. Yugiin oilgohgvi gej xulgaichaa ilrvvlj xurungiin xuraa x ix xurliin xolbogdson gishvvdiig zarla

    0 0 Хариу бичих
  3. НЯМКАА ЧИ НААД 76 ХУЛГАЙЧ НАРАА САГСУУ ХҮКЭЭ ДАГУУЛААД ЗАЙЛ ИНГЭВЭЛ ОЙЛГОГДОЖ БАЙА УУУУУУУУУУ

    0 0 Хариу бичих
  4. зарим иргэд бүр 360 жил өгөөч ч гэх шиг.

    0 0 Хариу бичих
  5. бүгд найрамдахаа уншуулах чинь 15 жил байсан биз дээ. бүх насаар нь ч гэх гэсэн үү. 15-ны

    0 0 Хариу бичих
    • 16-наас гайнууд арилж өгнө.

      0 0
  6. ундармаа чинь эцсийг дусал нэмээд хүмүүсийг гудманд гаргаад хаяцым чинь дээ

    0 0 Хариу бичих
  7. avtomashin km tutamd 15 tugruguur yavahiig eserguutsej bna

    1 0 Хариу бичих
  8. Yaltgui oyun uhaan ni garan garan bolj . Oilgomtoi heleed bga ym bishu.yatsarsan yalzarsan tarhi we

    2 0 Хариу бичих