Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тав дахь өдөртөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр жагсагчидтай уулзаж, нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штабын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар жагсагчдаас 100 хүний төлөөлөл оруулах санал тавьсан. Гэвч жагсагчид өнөөдөр дахин цуглаж шийдтэй хариу шаардаж байгаа юм.

Иргэдийн жагсаал тав дахь өдөртөө