Хөгжмийн Spotify стриминг үйлчилгээ 2022 оны тоон мэдээллээ танилцууллаа. Дэлхий даяар хамгийн их сонссон дуучнаар гурав дахь жилдээ дараалан рэппер Бэд Банни тодров. Түүний «Un Verano Sin Ti» (испаниар, «Чамгүй зун») цомог 18,5 тэрбум хандалт авчээ.
Бэд Баннийн дараа хоёрт Тейлор Свифт бичигджээ. Түүний дөнгөж аравдугаар сарын 28-нд танилцуулсан «Midnights» цомог чартын дөрөвт орж ирсэн нь сэтгэгдэл төрүүлэхээр хэмээн Variety онцолжээ. Түүнчлэн Spotify дуучин бүсгүй Свифтийг оны хамгийн вируслаг дуучин гэжээ.
Статистикийн эхний тавыг Дрейк, The Weeknd, BTS хамтлаг төгсгөж байна. Энэ жилд хамгийн ихээр сонссон дуу бол Гарри Стайлзийн «As It Was» болов. Энэ дууг 1,6 тэрбум удаа сонсчээ.