Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Манай орны ихэнх гол мөрөн, нуур 2022 оны арван хоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар битүү мөсөн бүрхүүлтэй болж, мөсний зузаан нэмэгджээ. Гэсэн хэдий ч олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 10-30 см нимгэн байна. Мөн нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)