БНХАУ-ын дарга асан Зян Земинийг эцсийн замд нь үдлээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр 96 насандаа таалал төгссөн БНХАУ-ын дарга асан Зян Земинийг эцсийн замд нь үдэж, оршуулах ёслол өнөөдөр боллоо.

Шанхай хотод таалал төгссөн түүний шарилыг шилэн бунханд хийн даваа гарагт Бээжин хотод онгоцоор авчирсан юм.

Хятадын дарга Ши Жиньпин болон Коммунист намын бусад удирдлагууд Зян Земиний шарилыг байршуулсан Бээжин хот дахь цэргийн эмнэлэгт хүрэлцэн ирж салах ёс гүйцэтгэжээ. Зян Земиний шарилыг Хятадын удирдлагуудыг оршуулдаг Бабаошаны Хувьсгалын оршуулгын газарт чандарласан аж. Мөн өдөр Ардын Их Хурлын ордонд түүний дурсгалд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслол болсон байна.

Ёслолд оролцсон Хятадын дарга Ши Жиньпин Зян Земиний дурсгалыг хүндэтгэж хэлсэн үгэндээ, түүнийг хүнд нөхцөлд ер бусын зоримог шийдвэр гаргаж, шинэчлэл хийх чадвартай урам зоригтой удирдагч байсныг магтан дурсжээ.

1993-2003 онд Хятадын даргаар ажилласан Зян Земинийг эцсийн замд нь үдэх гашуудлын ёслолтой холбогдуулан БНХАУ-ын өнцөг булан бүрд иргэд нэг минут дуугаа хураан зогссон байна.

Зян Земинийг төр барих хугацаанд БНХАУ-ын эдийн засаг хүчирхэгжиж, коммунистууд эрх мэдлээ чангатгаж, дэлхийн тэргүүлэх гүрний нэг болж чадсан. Тэрээр 1997 онд Хонконгийг тайван замаар шилжүүлэн авах,  2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн эдийн засгаа олон улсын хамтын нийгэмлэгтэй холбох үйл явцыг удирдаж байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Манай төрд ийм удирдагч гарвал мөн ч хрэгтэй байна даа!!

    0 0 Хариу бичих
  2. САЙХАН нухлаа... гоё шүү

    0 0 Хариу бичих