Хойд Каролинагийн цахилгаан станц зэвсэгт халдлагад өртжээ

Хорлон сүйтгэгчид АНУ-ын Хойд Каролинагийн хоёр цахилгаан станц руу гал нээсний улмаас томоохон гэмтэл учруулж 45 мянган оршин суугч цахилгаан, дулаангүй болжээ.

Холбооны мөрдөх товчоо орон нутгийн цагаар бямба гарагийн орой гарсан тус халдлагыг үйлдсэн хэрэгтнүүдийг олж тогтоохоор ажиллаж байна.

Эрчим хүчний халдлагад өртсөн бүсэд онц байдал зарлаж, гэмтлийг засч дуустал сургуулиудыг хаажээ.

Чухал дэд бүтцийг ийм төрлийн халдлагаас хамгаалж, аюулгүй байдлыг чангатгах нь цаашид нэн тэргүүний зорилт болох ёстойг Хойд Каролинагийн захирагч Рой Купер мэдэгдлээ.

Зэвсэгт халдлагад өртсөн хоёр станц нь хоорондоо  найман км-ийн зайтай оршдог бөгөөд хорлон сүйтгэгчид байгууламж руу нэвтрэхийн тулд хаалгыг нь эвдэлжээ.

Эрчим хүч тасалдсанаас замын гэрлэн дохио ажиллагаагүй болж хэд хэдэн осол гарсан байна.

Эмнэлгүүд генератораар  эрчим хүчээ гарган авч, нөөц усаа ашиглаж байгаа аж.

Ресторан зоогийн газруудын хөргөгч, хөлдөөгч ажиллахгүй байгаа учир түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнээ хэрэгтэй хүмүүст тарааж эхэлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)