ЦЕГ: Гацуур шатаасан, цонх хагалсан хоёр иргэнээс мэдүүлэг авсан, саатуулаагүй

Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал, цуглаан хоёр өдөр үргэлжиллээ. Тодруулбал, жагсаалын нөхцөл байдал хүндэрч албадан тараах захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргасан ч хүчингүй болгож хуулийн байгууллага хүч хэрэглэлгүй, иргэд тайван замаар жагсаалаас тарсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргын үүргийг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлжээ. Тэрээр "Жагсаалаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан нэг ч ажиллагаа явагдаагүй. Харин талбайн гацуур мод шатаасан 1, талбайн цагдаагийн постын цонх хагалсан 1 иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авсан" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)