Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 3-8 метр. -14...-16 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -19...-21 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -12...-14 градус хүйтэн байна.