Жагсаалыг 21 цагаас албадан тараана

ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэд үг хэлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ жагсаалаа хуулийн хүрээнд хийх нь зүй. Гэтэл хуулиас давах, хүчирхийллийн аргад шилжиж буй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс ХЗДХЯ, ЦЕГ-аас иргэдийн эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ энэ удаагийн жагсаал цуглаан нь оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй, өмнө нь бүртгүүлээгүй. Гэвч архидан согтуурах, жагсаал цуглааны агуулгыг өөрчлөх сэдэл санаа ажиглагдаад байна. Мөн бага насны хүүхдийн татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах зэрэг байдал ажиглагдаж байна. Жагсаалыг далимдуулж хууль бус үйлдэл хийдэг, хууль бус үйлдлээ далдлах зорилгоор ашиглаж байна. Мөн залуучуудын жагсаалыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахад уриалж буй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс бусдын эрх эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй оролцохыг уриалж байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдэд асран хамгаалагчид нь анхаарал хандуулах шаардлагатай. Жагсаалд оролцож байгаа зарим иргэд гэмтэх, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байна. Түүнчлэн хууль сахиулагч гэмтэл авсан тохиолдол гарч байгаа юм. Тиймээс хууль бус үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байхыг уриалж байна.

Түүнчлэн энэ жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Тиймээс жагсаал, цуглаан тараах мэдээллийг бид хүргэж эхэлнэ. Үүний дараа албадан тараана" гэв .

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Что там в монголии

    0 0 Хариу бичих
  3. Хоосон байшин эзэлж төрийн эргэлт хийнэ гэж юу байх вэ.

    0 0 Хариу бичих
  4. ЗАСАГ ДАРГА СУМТАЙ ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДАХАВ ДЭ ЗАЙЛУУЛ!!!! БӨХ БАРИЛДАХ,ЗОДООН ХИЙХЭЭС ӨӨР ЗҮЙЛ ХИЙЖ БАЙСАН БИШ!!!АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ СУМТАЙГ СОНГОСОН...БАРИВЧИЛВАЛ АРД НЬ БОСОХ АРД ТҮМЭН БАЙНА ШҮҮ!!!ХАМААТАН САДАН ГЭХГҮЙ!!!!!ДОЛГОРСҮРЭН АХИЙН НЭРИЙГ ГУТААСАН БАНДИ МИНЬ!!!!!!#

    0 0 Хариу бичих
  5. Сумка том иөргөлдөөн эхлүүллээдээ. Цөөн хүн гэмтээсэй. Хэрвээ хүн баривчлах юм бол маргааш олуулаа нийлээд баривчилгааны шоронг чинь түйвээж ард түмнээ суллаж авах аавын хүү зөндөө байна шүү.

    0 0 Хариу бичих
  6. 21 цагаас мөргөлдөөэ эхлүүлэх захирамж юм биш үү?

    0 0 Хариу бичих
  7. Албадан тараах нэрээр барьж хорих нь дээ.

    0 0 Хариу бичих
  8. Хүч хэрэглэх юм бол гал дээр тос нэмсэнтэй адил болно шүү МАНгаруудаа!!!

    1 0 Хариу бичих