МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

МАН Бага хурлаа маргааш хийж, цаг үеийн асуудал хэлэлцэхээр товлоод байсан билээ. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдлын улмаас МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Уг нь энэ удаагийн бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох хүлээлт байсан юм. Одоогийн генсек Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон учраас намын дүрмийн дагуу ажлаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар албан тушаал хашиж болохгүй. Тиймээс Д.Амарбаясгаланг чөлөөлж, өөр хүн томилох уу эсвэл намын дүрэмд өөрчлөлт оруулах уу гэдэг асуудал удтал МАН дотор ил, далд яригдаж буй. 

11 дүгээр сард МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын II Бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Тус Бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэх товтой байгаа талаар мэдээлж байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. yalna2

    0 0 Хариу бичих
  3. arai2

    0 0 Хариу бичих
  4. sunu2

    0 0 Хариу бичих