Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого энэ сарын 7-нд эхэлнэ. Тооллого 12 сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдах юм. ХАА-н салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм.
1961 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулж, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог.
Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мал, тэжээвэр амьтдын тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний статистикийн хорооноос уриалж байна.