Украины явган цэргийн хохирол нэмэгджээ

Украины зэвсэгт хүчин Донецкийн Бахмут орчимд Counterinsurgency (СOIN) буюу партизаны дайн хийх НАТО-гийн сургалтад хамрагдсаны улмаас ихээхэн хохирол амсаж байгааг "Военная хроника" гэдэг цэргийн хэвлэл мэдээлжээ.

Украины олзлогдсон цэргийнхэн ярихдаа тэдний сургалт Их Британи болон Украины нутагт АНУ, Канад, Австралийн  сургагч нарын дэмжлэгтэйгээр явагдсан бөгөөд курс нь урт хугацааны байлдаан явуулахад зориулагдаагүй байжээ. COIN  хөтөлбөр нь төрийн бус хүчинтэй тэмцэл явуулахад зориулагдсан эсрэг талынханд хүчтэй зэвсэглэл, их буу байгаагүйгээр тооцоологдсон байв. Хагас жилийн сургалтын оронд 20 хоног сургалт явуулсан аж. Энэ хөтөлбөрийн дараа украин цэргийн хохирол ихээхэн нэмэгджээ. Эхлээд Херсоны чиглэлд, одоо Артёмовскийн болон Краснолиманы чиглэлдүндсэрхэг үзэлтнүүдийн хохирол өсөж буй.

Арванхоёрдугаар сарын 1-нд Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүний зөвлөх Игорь Кимаковский мэдээлэхдээ, Оросын цэргийнхэн Артемовскийн чиглэлээр мэдэгдэхүйц давшин Украины цэргийн хангалтын бүх замуудыг галын хяналтад авсан гэлээ.

Үүнээс өмнө, арваннэгдүгээр сарын 30-нд Еврокомиссийн тэргүүн Урсула фон дер Ляйен  Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украины цэргийн хохирол 100 мянгаас давсан гэж хэлжээ. Арай хожуу түүний бичлэгээс тэр мэдээлэлтэй хэсгийг хассан байв. Украин дахь Оросын цэргийн бүлэглэлийн командлагч армийн генерал Сергей Суровикин арваннэгдүгээр сарын 9-нд  мэдэгдэхдээ, тусгай ажиллагааны бүсэд  зөвхөн аравдугаар сард Украины армийн  хохирол 12 мянга гаруй хүн болсон нь Оросын цэргийн хохирлоос 7-8 дахин их гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Free Ukraine

    2 0 Хариу бичих