Нийслэлийн Багануур дүүргийн тав дугаар хороонд суудлын автомашин жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М “CRV” загварын суудлын автомашинтай уулын налуу хэсгээр зорчиж яваад гулгаж, жалганы эрэг тогтсон байсныг татаж аюулгүй болгосон байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Хүний амь нас эрсдээгүй. Жолооч нар автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна" гэлээ.
Халтиргаа гулгаатай үед хэрхэн аюулгүй зорчих болон машин шарвасан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ТЦА-аас сэрэмжлүүллээ