Дуурь бүжгийн эрдмийн театр "Цөмөөхэй" балетаа шинэчилжээ

Зул сарын баярын үеэр хамгийн их тоглогддог бүтээлүүдийн нэгд П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нэрлэгддэг. Дэлхийн тайзнаа тэртээ 1892 онд мэндлэхдээ алдарт Мариинский театрын тайзнаа анх тоглогдсон түүхтэй. Мариус Петипа, Лев Иванов нар бүжгийг дэглэн, Э.Т.А.Хоффманы "Цөмөөхэй ба хулганы хаан" зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн байна.

Харин энэхүү балет манай тайзнаа 1982 онд мэндэлж, В.Федонин хөрвүүлэн дэглэж байжээ. 40 жилийнхээ ойтой золгож буй уг балетыг УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва шинэчлэн найруулж,  энэ сарын 17, 18, 24, 25-ны өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)