Л.Сосорбарам, Ё.Басхүү нар Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ 

Жүдо бөхийн их дуулга Японы нийслэл Токио хотноо арванхоёрдугаар сарын 3-4-ны хооронд болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, Л.Сосорбарам хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү Германы бөхийг ялснаар хүрэл медалийн эзэн болсон юм. 

Тэмцээнд 59 орны 346 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 13 тамирчин зорьсон юм. Тэдний: 

  • Эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд 5-р байр
  • Эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн 7-р байр
  • Эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл 7-р байр эзэлсэн байна.

Тэмцээнд зохион байгуулагч Японы шигшээ баг жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулсан бөгөөд хамгийн олон медаль хүртэж тэргүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)