Индонезийн Ява арал дахь Семеру галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан ойролцоох суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Галт уулын үнс 1,5 км-ийн өндөрт цацагдаж, халуун лаав нь уулын энгэрээр урсаж, голын устай нийлсэн байна.
Ойролцоох суурин үнсэнд хучигдсан бөгөөд иргэдийг галт уулын тогооноос 13 км-ийн зайд орших Бесук Кобокан голын дагуух зүүн өмнөд хэсгийн бүсэд ойртохгүй байхыг зөвлөжээ.
Галт уулын дэлбэрэлтээс болж цунамигийн аюул нүүрлэж болзошгүй гэж албаныхан болгоомжилж байна.
Далайн түвшнээс дээш 3600 метрийн өндөрт оршдог Семеру галт уул өнгөрсөн оны 12-р сард дэлбэрэх үед 51 хүн амиа алдаж байсан. Мөн галт уулын аюулд өртөөд буй Ява аралд өнгөрсөн сард болсон 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 300 орчим хүн амиа алдсан.