БНСУ-ын багийн тоглогч тус бүр 100 сая воны урамшуулал авна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн 16-д шалгарсан Солонгосын шигшээ багийн тамирчин тус бүрд 100 сая воны урамшуулал олгохоор болжээ. Харин шилдэг 8-д шалгарвал багийн гишүүн бүр 200 сая воны урамшуулал авах юм байна. 

Дасгалжуулагч Пауло Бенто тэргүүтэй Солонгосын шигшээ баг 12 дугаар сарын 3-ны өдөр Катарын Аррайян хотын Боловсрол Сити цэнгэлдэх хүрээлэнд болсон хэсгийн 3 дахь тоглолтод Португалийн багийг 2:1-ээр хожсон юм. Ийн шилдэг 16-т шалгарсны дараа багийн ахлагч Сун Хын Мин  "2018 оны ДАШТ-нд бид чадах бүхнээ хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй. Энэ удаад үр дүнд хүрсэндээ маш их баяртай байна. Тоглогчдоороо үнэхээр бахархаж байна." гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)