ФОТО: Чимээгүй эсэргүүцэл 

“Чимээгүй эсэргүүцэл” цугларалтыг нийслэл хотод өнөөдрөөс (2022.12.02) эхлэн зохион байгуулж эхэллээ. Энэхүү цуглаан нь ямар нэг байгууллага, хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлөхгүй бөгөөд улс төрийн ашиг сонирхлоос ангид үзэл бодлоо илэрхийлэх зорилготой нээлттэй санаачилга ажээ.

“Чимээгүй эсэргүүцэл” нь:

  • Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ
  • Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ
  • Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ гэсэн уриан дор эхэлж байгаа юм.

Иргэний нийгэм, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх эрх чөлөөг хоосон хийрхэл мэт харагдуулах алхмууд газар авч, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан энэ үед залуус “Чимээгүй эсэргүүцэл” илэрхийлэх арга замыг сонголоо. Мөн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож ухамсарлаж буй хэрнээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа мянга мянган сэхээтнүүдэд дохио өгөхийн тулд энэхүү санаачилгыг эхлүүлж байна.

“Чимээгүй эсэргүүцэл”-д дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой бөгөөд эсэргүүцлийн зурагт хуудсыг хэвлэж, үзэл санаа, үнэт зүйлийн тэмцэлд нэгдэхийг уриалж байгаа юм.

Чимээгүй эсэргүүцэл


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)