Италийн байгаль орчны идэвхтнүүдийн санаачилсан Archaeoplastica төслийн хүрээнд далайн эргээс олдсон тоглоом, хүнсний хайрцаг, угаалгын нунтаг сав зэрэг 1960-аад оны үед хамаарах 200 гаруй олдворыг дэлгэн үзүүлжээ.  Хагас зуун жил өнгөрөхөд эдгээр хог хаягдлын шинж чанарт огтхон ч өөрчлөлт ороогүй хуванцар хэзээ ч бүрэн устаж алга болдоггүй гэдгийг батлан харуулж буй.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр далайн бохирдлын 80 орчим хувийг хуванцар хог хаягдал эзэлдэг.

Ajax хуванцар бортого дээрх шошго нь түүнийг 1960-аад оны сүүлээр худалдаж авсан болохыг харуулж буй. 50 орчим жил далай, эргийн хооронд аялсан ч бортого бүрэн бүтэн хэвээр л байна.