Хоёр өрхийн 100 гаруй бог, 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогджээ

ОБЕГ-аас өнгөрсөн өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

  • Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар11 дүгээр сарын 27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 60 бог мал хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна  
  • Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авчээ. 
  • Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авчээ. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Huiten udurt hashaand numurt bailgah heregtei

    0 0 Хариу бичих
  2. Өвлийн эхэн сар дөнгөж гарч байхад олон мал хорогдох нь харамсмаар. Хэдэн малаа идшинд зарчихсан бол аштай юу...

    0 0 Хариу бичих
    • Намар 8 сараас хойш малчид малаа зарж өвлийн эрсдэлд бэлдэх гэсэн боловч мал мах нь борлуулагдаж нийлүүлэгдэхгүй байсаар байж л ийм нөхцөл байдал үүсэж байгаа юмшдээ.Түүнээс биш малчид малаа зарахгүй үрэхгүй хадгалж байгаад гамшигт өртөөгүй. Хоёрт гэхэд манай аймгийн малын ханш шалдаа буусан. Малын үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон бензин шатахууны үнэ тэнгэр газрын зөрүүтэй.

      1 0