​2024 оноос Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэнэ

Иргэний нисэхийн ерөнхий газар АНУ-ын “Open Sky” конвенцид нэгдэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, уг ажил одоо хэлэлцээрийн шатанд явж байгаа аж. Төлөвлөгөө ёсоор ирэх оны эхний улиралд эцэслэн гарын үсэг зурах юм байна. Ингэснээр 2024 оны эхний хагаст багтаад АНУ руу шууд нислэг үйлдэх аж. “Open Sky” конвенцид нэгдэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн тушаалаар байгуулсан ч цар тахлын улмаас зарим ажил саатаад байлаа.

"Open Sky" конвенцид нэгдсэнээр нь өрсөлдөөн нэмэгдэж, хэрэглэгчид олон сонголттой болдог аж. Мөн тус хэлэлцээрт нэгдсэн улсуудын нислэгийн тийзийн үнэ 15 хувиар буурч, агаарын тээврийн салбарт ажлын байр нэмэгддэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. СОД бузарыг л зайлуулхад түлшны үнэ шууд 46% буурна гээд тооцчихсондог.. олон эх үүсгэвэрээс шатахуунаа авцгаа !! монголд 90 мин нислэг 850 к гэтэл казастанд 220 к , болоогүй э ашигтай байна гэж гарсан.. тэгхээр харьцуулалдаа.. итгэхгүй бол вэб ээр нь ороод хараа airastana гээд !!!

    0 0 Хариу бичих
    • 100.000төгрөг шүү.. 2 талдаа 3 цагын нислэг нь 200 к ,.. 6-8 дахин үнэтэй байнадаг

      0 0
  2. 2000 оноос л ярилаа. Сонгоуйл дөхөхөөр л энэ сэдвээр мэлээ гарч эхэлдэг дээ.

    0 0 Хариу бичих