Жак Уэтерфорд: Чингис хааны ариун үндэстнийг мөнх хөх тэнгэрийн алтан гялбаа үүрд гийгүүлж байг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг энэ жил АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт олголоо.

АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд одонгоо гардсаны дараа баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр"  Дэлхийн түүхнээ аугаа баатрууд нь ямагт хууль ёс тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд Гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн бол Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн.

Моисей жүүдүүдийн явдал суртлыг зохицуулах бурхны хуулийг үлдээв. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж, зөнч Мухамедаар агуу шаждын хууль журам бүтээгчдийн үе дууссан.

Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон юм. Шашин бүр тусдаа, бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэн, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна.

Чингис хааны хуулийг хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэл үйлсийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсээр бид ес дэх зуунаа элээж байна. Ёс нь үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг.

Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг бөгөөд та бүхэн бол энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид билээ. Энэхүү агуу үйл хэрэгтээ намайг оролцуулж байгааг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна.

Сая Монгол руу ирж явахдаа, Хэнтийн тал нутаг дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг ингэж л харагдаж байсан байхдаа гэж бодож, огшиж байлаа.

Монгол нутгийн уулс, мөнх хөх тэнгэр, толгод дээр цагаан цасан хадаг дэлгэн хүүгээ угтаж байж дээ гэж бодож суулаа. Баярлалаа. Чингис хааны ариун үндэстнийг мөнх хөх тэнгэрийн алтан гялбаа үүрд гийгүүлж байхыг ерөөн залбиръя " хэмээгээд төгсгөлд нь монгол хэлээр "Энэ бол Чингис хааны төрсөн нутаг Монголын сайхан орон" гэж хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Нүдэнд дулаахан сайхан хүн юм. Эрдэмтэй хүн дарухуан, их мөрөн дөлгөөн гэж энэ хүнд тэргүүн зэргийн одон Чингэс хаан одонг өгсөн нь чухам л эзнээ олжээ

    1 0 Хариу бичих
  2. Сайн санаат гадныхан монголчуудыг эвтэй байж зангидсан гар шиг шударга байвал хүн төрөлхтөнийг манлайлж чадна шүү гэж хэлж сануулж сурталчлаад байхал манай монголчууд ойлгохгүй, өмчинд улайрч удахгүй үхэх гэж байж экс ерөнхий сайд Батболд, 70 худалч урвагч Элбэгээ нар шиг улсаа идэж ард түмнээ өрөнд оруулсаар байгаа нь харамсалтай!

    0 0 Хариу бичих
  3. Нүдээ олсон шагнал байна

    0 0 Хариу бичих
  4. Мундаг эрдэмтдэд олгожээ. Шагнагсдад баяр хүргэж улам ихийг бүтээхийг ерөөе.

    0 0 Хариу бичих
  5. Нүдээ олжээ. Хурган овогтой Сэрээнэнжавын Сэргэлэн мөн энэ шагналыг удахгүй хүртэх байх аа. Монголын түүхийг биш харин Хүн гүрнээс хойшхи хүн үндэстэн бидний түүхийг шал өөрөөр нээн гаргаж ирж байгаа энэ агуу хүнд мөргөмүү. 2000 гаран жилийн өмнө өнөөгийн монгол нутагт бид л амьдарч байж. Хөрш монгол хэлт нүүдэлч аймгууд ээлжлэн төр барьж байжээ. Хүн, Сянби, Түрэг, Уйгар, Жужан, Хамаг Монгол эднүүс бүгд биднүүс. Монгол гэдэг нэр нь 1200 оноос эхэлж хэрэглэгдэж эхэлсэн. Иймд, Хүн дотор Монгол яваа юм. Бид Хүн үндэстэн болно. Улсынхаа нэрийг Mongolia Монгол гэхийн оронд Hunnu Хүн гэж нэрлэж байя гэх нь арай юу юм. Гэхдээ, бид хүн үндэстэн л юм билээ

    2 0 Хариу бичих
  6. Аргагүй л эзнээ олж шагнал өгсөн байна. Тив дэлхийд MGL-ын нэрийг таниулсан алдартан

    5 0 Хариу бичих
  7. Huuh bur setgel hudulchluu. Saihan heljee. Mongol hatadin tuhai anh bichij bsan n argagyu tsagaa olson sedev blaa.

    1 0 Хариу бичих
  8. Аргагүй л эрдэмтэн судлаач хүний сэтгэлийн гүнээс огшин байж хэлсэн сайхан үг хэлжээ. Амьдралд нь аз жаргал эрүүл энхийг ерөөе.

    5 0 Хариу бичих
  9. Баяр хүргэе. Монголчууд минь эв нэгдэлтэй шудрага хичээнгүй байж эх орноо хөгжүүлье.

    2 0 Хариу бичих
  10. Баяр хүргэе

    0 0 Хариу бичих
  11. Шагнал эзнээ олжээ таньд баяр хүргэе

    5 0 Хариу бичих
  12. Эрдэмтэн хүн Нүдээ олсон шагнал Их Эзэн хаанын дэлхийн 20 хэлээр хүн ардад зөвөөр ойлгуулсан аугаа эрдэмтэн. Оросууд, их хаадын удам бидний толгойд их хаанаа үл хүндэтгэх, цуст дагуулагч хэмээн муугаар зохион үзэл сурталчилж байсан үе өнгөрчээ.

    12 0 Хариу бичих
  13. Гайхалтай шагналыг зөв хүнээ шагнасан байна. Монголын хөх тэнгэр мөнх ивээж байг.

    14 2 Хариу бичих