Америкийн сургуулиудын номын санд хориотой номын тоо өнгөрсөн оныхоос энэ жилд хоёр дахин нэмэгдсэн тухай Америкийн номын сангуудын эвсэлийн мэдээнээс эш татан Financial Times сонин бичжээ.

Эвслийн тэргүүн Дебора Колдуэлл-Стоуны хэлснээр энэ жилд эцэг эхчүүд, улстөрчид болон бусад иргэд 1.6 мянган номны агуулгаар 800 гаруй гомдол гаргажээ. Энэ жилд сургуулиудад хориотой болсон номын тоо нь дээд үзүүлэлт харуулсныг хатагтай Колдуэлл-Стоун хэлээд ер нь бол хориглон хураагдаж байгаа номын бодит тоо нь илүү их байгаа гэжээ.

Америкийн сургуулиудад Гарриет Бичер-Стоугийн "Том авгын овоохой", Рэй Бредберийн "Фаренгейтийн 451 градус", Марк Твений "Гекльберри Финнийн адал явдал" зэргийн номууд хориотой.