Ж.Сүхбаатар: БНХАУ-ын зээлээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр, "Хоёр том шийдвэр гарсан. Нэгдүгээрт, Ход хөдөөгийн сэргэлтийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжинэ. Үүний гол санаа нь өөрийнхөө орлогоороо өөрийгөө авч явдаг зургаан аймаг болон алслагдсан гурван дүүрэгт нийслэлээс шилжин суурьших иргэдийг хүлээн авах тухай. Энэ удаа төвөөс хөөж туух хэлбэрээр биш угтах үйлчилгээ шиг агуулгаар ажлыг явуулах шийдвэр гарсан. 2023 оны Монгол Улсын төсөвт тусгагдсан бодлого, багц ажлууд бий. Нийслэлийн төвлөрлийг сааруулах асуудалд дэд сайд нар, аймгийн засааг даргын орлогч нар манлайлж ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Засаг төрийн бодлого байвал иргэд шилжье гэж байна. Боловсролын салбарын хүрээнд Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургуулийг нээсэн. Үүний дагуу 120 оюутан, 10 багш тийшээ шилжин суурьшсан. Ийм ажлууд хийгдэж байна. Хот хөдөөгийн сэргэлтийн асуудлыг илүү бодитой явуулах боломж байна. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалаар Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна. Тухайлбал, нийслэлийн дундуур дайрч өнгөрч буй төмөр замын хойд талд хэтвээ тэнхлэг болсон замд замын ачаалал их бий. Дөрвөн газарт нүхэн гарц барина. 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээ байгуулах бөгөөд ирэх жилээс ажил эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд дуусна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Нөгөө яриад рекламдаад байсан Метро чинь яав аа! Нүхэн гарцаар үхсэн элэнцгээ хийдэг юм бэ! Хужаагаас л мөнгө аваад байдаг нэг л өдөр Өмнөговь аймгаа өг гэнэ дэ малуудаа!

    0 0 Хариу бичих
  2. Хужаа өрөндөө нутагаа авна

    0 0 Хариу бичих
  3. Өрөнд нь Өмнө говь, бонсанд нь Дорноговь аймгаас өгнө

    0 0 Хариу бичих
  4. БНХАУ ч манай энэ хэдэн дарга нарыг тэжээгээд сурцан бүүүр авч өгөөд суржээ Ёстой л Жавхлан юмдаа яаана даа бид нар

    0 0 Хариу бичих
  5. Болиоч дэж БНХАУ с зээл аваад хятад компани ажил г нь авч хийгээд буцаагаад хятадууд нь мөнгөө ашигаа аваад гараад явна монгол өрөнд ордох ийм тэнэг технологи одоо болих юм бишүү

    0 0 Хариу бичих
  6. Betonii vildvert heden hevend tsutgaad beldej avchraad ugsaraad mash hurdan uursduu hiij boloh l ajildaa uulzvar bolgoniig deeguur dooguur bolgovol zub shiidel shu 440 terbumaas talaar ni hiivel tugjrel ers buurna

    0 0 Хариу бичих
  7. Гарцыг өөрсдөө хийж болдоггүй юм уу? Түүний оронд Япон эсвэл Солонгостой яриад метро барьяа гээд ярьвал яасан юм бэ?

    1 0 Хариу бичих