Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлнэ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтыг байнгын ажиллагаатай болгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. 

Энэ боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть, хүнс, малын тэжээл, бусад барааг импортолдог.

Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнс, бусад бараа материал 25 хувийг эзэлж байна. Энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)