Д.Наранцэцэг: Соёлын яам ном, зохиолын агуулгад цензур тогтоож, зөвшөөрөл олгох ямар ч боломжгүй

Олон нийтийн сүлжээнд Соёлын яамнаас ном, хэвлэлтэй холбоотой журам боловсруулсан нь агуулгын болон бусад байдлаар цензур тогтоож байна гэсэн мэдээлэл гарч олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ талаар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг тайлбар өгчээ. Тэрээр “Монгол Улсын Соёлын яамнаас хүүхдийн болон бусад зохиолын агуулгад ямар нэг хэлбэрээр цензур тогтоох, түүндээ үндэслэн ном хэвлэх зөвшөөрөл олгох гэх мэт ажил хийгээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Ном, зохиолын агуулгад ямар нэг байдлаар цензур тогтоох ямар ч боломжгүй, ийм ажил хийгдэх нь бүү хэл, яригдаагүй” гэсэн тайлбарыг өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)