Б.Солонго: "Miss Universe Mongolia" тэмцээний ялагчийг хахууль авч тодруулсан гэх мэдээлэл ирсэн

2018 онд "Miss Universe Mongolia" тэмцээний ялагчийг хахууль авлигаар тодруулсан байж болзошгүй талаар иргэн Б.Солонго олон нийтэд мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Солонго" Саяхан надад 2018 онд болсон "Miss Universe Mongolia" тэмцээний ялагчийг хахууль авч тодруулсан гэх мэдээлэл зохион байгуулагчдын дундаас ирсэн. Тус тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авлига өгч түрүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү мэдээллийн дагуу миний бие иргэний үүргээ биелүүлж авлигын эсрэг хуулийн хүрээнд гомдол гаргаад байна. Надад хэд хэдэн дүрс бичлэг бүхий баримт байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагад нь хянуулна. Миссийн тэмцээн гэдэг нэг удаа болоод өнгөрдөг зүйл биш.  Эх орноо төлөөлөөд оролцдог нэр хүндтэй тэмцээн байх учиртай. Үүнийг хууль бус байдлаар авлига, хээл хахууль авч тодруулж болохгүй. Иймд надад ирсэн мэдээллийн дагуу АТГ-т гомдол гаргаж байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зайл эрэгчин ч юм уу эмэгчин минь

    0 0 Хариу бичих