“Чингис хаан 860” сэдэвт арга хэмжээний хүрээнд өнөөдөр, маргааш /2022.11.23-2022.11.24/ дараах үйл ажиллагаа зохион байгуулах юм.

2022.11.23

11.40 цагт “Чингис хаан-Монгол бахархал” түүхийн мэдлэг олгох хичээлийг аймаг нийслэлийн ЕБС-ийн V ангийн сурагчдад заана.

15.00-18.00 цагт “Бурхан халдун” аппликейшны танилцуулга, гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн алслагдсан дүүргийн ЕБС-иудад толилуулна.

17.00 цагт “Чингис хаан: Монголчуудын үнэт зүйл болох нь” тусгай лекц Чингис хаан музейн хурлын зааланд болно.

18.00 цагт “Тэмүүжин” хүүхдийн дуулалт жүжгийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулна.

2022.11.24

11.40 цагт-“Монгол орон монголчууд” Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн “Чингис хаан” музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарах бөгөөд арваннэгдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

14.00  цагт “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн “Чингис хаан” музейн мөнгөн модны танхимд нээлтээ хийнэ.

15.00 цагт Төрийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.

18.00 цагт Шинэ бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд болно.

19.00 цагр “Болор цом” яруу найргийн Соёлын төв өргөөнд болно.

09.00-20.00 цагт “Guyuk metaverse” өв соёлын ордонгийн нээлт болно.

Харин энэ сарын 25-нд АНУ-ын зохиолч, профессор Жак Уэторфорд Чингис хаан музейн их танхимд уулзалт хийх бол 26-нд “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд Тууль хайлах ёслол болно.

Мөн энэ амралтын өдрүүдэд буюу 26, 27-нд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тайзнаа амилуулах юм.