ШУУД: “Голомт” банкны хувьцааны анхдагч арилжааг нээж, цан цохих ёслол

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг, нэгж хувьцааны үнийг 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгөөр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, жижиг, дунд бизнесийн зээл, байгаль орчинд ээлтэй ногоон зээл болон орон сууцны зээлийн багцын хэмжээг 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх, цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүйн бизнесийн тогтмол өсөлтийг бий болгох боломж бүрдэх юм.

Анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүлэх бөгөөд хувьцааны захиалга 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)