"Чингис хаан" одон хүртэх эрхмийг өнөөдөр 11 цагт зарлана

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ пүрэв гарагт тохионо. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно. Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг  хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Өнөөдөр энэхүү шагналыг хүртэх эрхмийг зарлана. 

“Чингис хаан” одонг

  • 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 он: Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 он: УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 он: Нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 он: Гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 он: Хүннү рок урсгалаар тоглодог “Хү” хамтлаг
  • 2021 он: Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
  • 2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хүртэж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ТОРИЙН ТУШЭЭДЭД ОЛГОХ НЬ ХЭРЭГГУЙ Л ЮМ Б.ГАА.АЖЛАА Л ХИЙЖ БАЙСАНААС МОНГОЛЫН НЭРИЙГ ДУУРАСГАХ.ЯМАР ЗУЙЛ ХИЙСЭН ЮМ.

    0 0 Хариу бичих