Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс Нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -1 градус хүйтнээс...+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.