ДАШТ-ий "C" хэсгийн эхний тоглолтоор Саудын Арабын шигшээ баг дэлхийн аварга Аргентины багийг 2:1-ээр буулган авч дуулиан тарилаа. Цөлийн шонхоруудыг танилцуулж байна.
Саудын Араб
Хоч:Цөлийн шонхорууд
ОУХХ-ны чансаа: 51
Бүрэлдэхүүн
Дасгалжуулагч: Эрве Ренар. 2012 онд Замби улсын шигшээ багийг дасгалжуулж Африкийн аварга, 2015 онд:Кот'Д Ивуарыг Африкийн аварга болгосон бол 2018 онд Марокко улсын шигшээг анх удаа ДАШТ-д шалгаруулсан.
Хаалгач:
Мохаммед Аль-Овайс
Мохаммед Аль-Ями
Наваф Аль-Акиди
Хамгаалагчид:
Яссер Аль-Шахрани
Мохаммед Аль-Брейк
Али Аль-Булайхи
Сауд Абдельхамид
Султан Аль-Ганам
Абдулела Аль-Амри
Абдулла Маду
Хассан Томбакти
Хагас хамгаалагчид:
Салман Аль-Фараж
Салем Аль-Давсари
Абдулла Отаиф
Мохаммед Канно
Абдуллела Аль-Малки
Нассер Аль-Досари
Фахад Аль-Муваллад
Хаттан Бахебри
Сами Аль-Нажи
Али Аль-Хассан
Абдуррахман Аль-Обод
Рияд Шарахили
Довтлогчид:
Фирас Аль-Брейкан
Салех Аль-Шехри
Хайтам Ассири.

Нутгийнхаа “Аль Хиляль” багийн хөлбөмбөгийн сургуулиар хүмүүжсэн энэ тоглогч довтлогч биш ч гоолдох мэдрэмж өндөртэй. Австралийн эсрэг шигшээ багтаа анх тоглохдоо л гоол оруулж байв. Салим “ОХУ 2018” ДАШТ-ийн бүх гурван тоглолтод сэлгээгүй тоглож, Египетийн хаалганд хожлын гоол оруулсан.
Амжилт
Азийн цомын гурван удаагийн аварга (1984, 1988, 1996) Саудын Араб 1978 оноос ДАШТ-ий сорилгод тоглож, таван удаа оролдсоны эцэст 1994 оны ДАШТ-ий шигшээ тэмцээний утаа үнэрлэжээ. Саудын Арабчууд АНУ-д жинхэнэ шуугиан тарьж, Марокког 2:1, Бельгийг 1:0-ээр хожин 1/8 шигшээд шалгарсан. Түүнээс хойш 1998, 2002, 2006, 2018 оны ДАШТ-д оролцсон ч тухай бүртээ хэсгээсээ гарч чадаагүй байв.
Саудын Араб ДАШТ эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хоёр хаалгачаа гэмтэлд алдсан бол шигшээд 50 гаруй тоглосон туршлагатай Наваф Аль-Абедыг Эрве Ренар өөрөө ДАШТ-д авч яваагүй. Бүх тоглогчоо дотоодын лигээс бүрдүүлсэн тул гаднынхантай тоглоход туршлага дутаж мэдэх эрсдэл бий. Бусад улсын шигшээ багтай хийсэн сүүлийн долоон тоглолтдоо нэг л удаа буюу өнгөрсөн лхагва гарагт Хорватад 0:1-ээр хожигдон Умард Македон, Исландыг хожсон.
Анхныхаа ДАШТ-д оролцсоны дараа “Цөлийн шонхорууд”-ад нэг зорилго бий болсон гэдэг. Тэр нь анхны ДАШТ-ийнхээ амжилтыг давтах. Дөрвөн ДАШТ-д амжилтгүй оролцсоны дараа энэ нь бараг зорилго биш, мөрөөдөл болж хувирч байх шиг.Энэ удаа ч мэргэжилтэн, шинжээчид Саудын Арабууд ээлжит удаагаа “хомоол хамна” гэж буй.Гэвч энэ нь багуудын нөхцөл тэнцүү үед л хүчинтэй. 1994 оны ДАШТ-ий үеэр АНУ-д маш их халж +30 хэм хүрч, тоглогчид ухаан алдаж унаж байсан, харин саудын арабчууд үүнийг харчихаад “Энийг халуун гэдэг юм уу. Тийм бол манай улсад хэзээ ч ДАШТ зохиогдохгүй юм байна” гэлцэж байсныг одоо санах хүн бий болов уу. Тэр ДАШТ-д Саудын Араб яаж гангарсныг дээр бичсэн. Энэ удаа тэд бараг нутагтаа тоглож байгаа билээ.