Богино эргэлттэй автобусуудыг нэмэлтээр явуулна

Өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой 8 цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж, богино эргэлт зохион байгуулж байна. Хүйтэрч байгаатай холбогдуулан 11 сарын 25-ны өдрөөс хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худгийн чиглэлүүдэд нэмэлт автобус явуулахаар төлөвлөжээ. Мөн оройн ачаалалтай цагуудад Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай, Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобус оруулж, богино эргэлт хийхээр болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Цагаанбаатараас нэмэлт автобусаа хүн ихтэй газраас явуулаачээ сапоро дээр автобус зогсохгүй байна зогссон нэг нь хүн ихтэй сууж чадахгүй байна би өмнө нь өөрийн биеэр очиж гомдол гаргаж байсан хэд хоног гайгүй байснаа 2 өдрийн өмнөөс явахаа болилоо явсан нь зогсохгүй байна өвлийн хүйтэнд хөлдөж үхтэлээ автобус хүлээж арга ядахдаа такси барьж ажилдаа хожимдож очиж байна тууштай арга хэмжээ аваачээ

    0 0 Хариу бичих
  2. Богино эргэлт нэг шийдэл

    0 0 Хариу бичих