Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн улсын аваргад хамгийн олон буюу хөвгүүдийн 38, охидын 20 баг өрсөлдөж байна. Тус тэмцээнд Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Архангай аймгуудаас баг оролцож байна. Тэмцээний аваргууд ирэх баасан гарагт тодрох аж.