Дөрвөн жилийн хугацаанд 145 тэрбум төгрөгийг малын вакцинд зарцуулжээ

Манай улс дөрвөн жилийн хугацаанд малын вакцинд 145 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Харин ирэх онд малын вакцинд 41 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг салбарын сайд мэдэгдлээ. 

Өнөөдрийн байдлаар малын шүлхий өвчний 6.5 сая тун вакцины нөөцтэй байгаа аж. Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн зургаан сум, зүүн талдаа Халхгол сумыг малын эрүүл бүс болгоно гэдгийг сайд Х.Болорчулуун хэллээ. Ингэснээр олон улсад баталгаатай махыг үнэ цэнтэй гаргах боломж бүрдэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)